Ажиглалтын мэдээ > Цаг агаарын мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-07-21 09:35:05

Хэвлэх

Сарын тойм

2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

          Манай орны 6 дугаар сарын агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13°С-аас 8°С (55.4°F-аас 46.4°F), Говь-цөлийн бүс нутгаар 19°С-аас 25°С  (66.2°F-аас 77°F), бусад нутгаар  12.5°С -аас 19°С (54.5°F-аас 66.2°F) байдаг байна.

Монгол орны хэмжээнд 6 дугаар сард ойролцоогоор жилийн нийлбэр хур тунадасны 18 хувь нь ордог. Сардаа төв болон нутгийн хойд хэсгээр 50 мм-ээс 74 мм, говь-цөлийн бүс нутгаар 8-аас 20 мм,  бага бусад нутгаар 18-50 мм тунадас унадаг байна (Зураг 1).

Зураг 1. 1981-2010 оны 6 дугаар сарын агаарын дундаж температур, нийлбэр хур тунадасны  газарзүйн тархалт

          2021 оны 6 дугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 1.2°С-аар хүйтэн, 1961-1990 оны дунджаас (ОЖД) 0.3°С-аар дулаан байсан ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 47 дахь дулаан сар болж өнгөрлөө. Бүс нутгаар авч үзэхэд  (Зураг 2) ихэнхи нутгаар ОЖД орчим, төвийн болон нутгийн хойд хэсгээр ОЖД-аас -1.0–аас -2.1°С –аар хүйтэн байжээ.

Хур тунадасны хувьд тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 36.1 мм тунадас орсон. Бүс нутгаар авч үзэхэд (Зураг 2) Ховд, Хөвсгөл болон төвийн нутгаар ОЖД-аас 20-80 хувиар ахиу, харин баруун аймгуудын ихэнхи хэсгээр ОЖД-аас 20-70 хувиар бага тунадас оржээ.

Зураг 2.  2021 оны 6 дугаар сарын агаарын дундаж температур, нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт

          Монгол орноор дунджилсан 6 дугаар сарын хоногийн дундаж агаарын температурын явцыг авч үзэхэд (Зураг 3) 1 дүгээр 10 хоногийн эхэн ба сүүлчээр бүх нутгаар ОЖД-аас -0.4-ээс -9.1°С хүйтэн, 1 дүгээр 10 хоногийн дунд хэсгээр +0.4-аас 5.9°С дулаан, 2 дугаар 10 хоногт төвийн болон баруун нутгаар ОЖД-аас -0.8-аас -6.2°С хүйтэн байжээ. Харин 3 дугаар 10 хоногт ихэнх нутгаар ОЖД-аас +0.5–аас +5.2°С –аар дулаан байсан байна. Хур тунадасны хувьд 1 болон 3 дугаар 10 хоногт төвийн нутгаар, 2-3 дугаар 10 хоногт зүүн аймгуудын нутгаар илүү их хур тунадас оржээ.

Зураг 3. Хоногийн дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт

Агаарын үнэмлэхүй их температур 30°С-ыг давж халсан өдөр говь-цөлийн бүс нутгаар 10-23, бусад нутгаар 10-аас цөөн өдөр ажиглагджээ.

Зураг 4. 30°С-аас халуун өдрийн өдрийн тооны газарзүйн тархалт

          Тус сард агаарын температурын үнэмлэхүй их утга Өмнөговийн Сайханд 40.2°С, үнэмлэхүй бага утга Баянхонгорын Байдрагт -6.7°С хүрчээ. Хөрсний температурын үнэмлэхүй их утга Дорнодын Дашбалбарт 67°С, үнэмлэхүй бага утга Увсын Тэсэд -11°С хүрч хүйтэрсэн. Харин даралтын үнэмлэхүй их утга  Сэлэнгийн Сүхбаатарт 943.6гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 763.1гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь Өмнөговийн Цогт-Овоо, Сэлэнгийн Ерөөд 20м/с хүрчээ.

                                                 

Зураг 5. Тус сард ажиглагдсан экстремаль утгууд

Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтэс, УЦУОСМХ

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/08/05

2 цаг

10 50
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/08/04

20 68
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store